Tuesday, November 1, 2011

НОЙР ХҮРЭЭГҮЙ ЦАГААР

Цаг хэд болж байгааг бүү мэд.Ямар ч байсан их л орой болчихож.Энэ долоо хоног аз жаргалтай хийгээд аймшиг хосолсон магадгүй надад ихийг ойлгуулсан өдрүүд байлаа.Яагаад хүмүүс худал ярьж,хулгай хийж явдгийг ойлгохгүй байсан үе бий.Гэхдээ энэ хэдэн өдрүүдэд ойлгосоон.Бас нэр төр гэгч ямар үнэ цэнэтэй байдаг гээч.Төсөөлшгүй аймар харанхуй гарцгүй мухардалд орчихвол үхлийг л сонгодог юм билээ.Тэр хэн ч байгаад нэмэргүй.Өөрөөр хэлбэл нэр төр нь гутаан доромжлогдож хүний нүүрлүү эгцэлж харах эрхгүй болчихсон.Үхлээс ч ичих шиг.Яг л тийм мэдрэмж цус судас даган урсан орж ирнэ.Одоо нам гүм.Хэн ч алга.Энэ л миний жаргалтай үе.Ганцаараа байна гэдэг амжилт,алдаа оноогоо цэгнэх азтай агшин юм шүү.Тиймдээ ч би гав ганцаар байх дуртай.Урьд өмнө болсон зүйлс сайн муутайгаа эрээлжлэн чихэнд биш зүрхэнд нэгийг хэлсээр оддог.Би жаахан охин биш болжээ.Нэг л мэдэхэд оюутан хэмээх алдар үгүй болох нь.Зүгээрдээ амьдрал хэмээх айхтар алдар тэнд намайг хүлээж байна.Хайран залуу нас гэж хэлэхгүй бодохгүй өнгөрүүлнээ.Заавал би алдрын титэм гэж гоншигнохгүй,арчаагүй явж бусдын чихийг баясгахгүй ээ.Хүн шиг л хүн явж ээж,аавынхаа ачийг хариулъя.Надад эднээс минь өөр хэн ч алга.Намайг гэх хүн энд л байна.Яг энд.Халуухан илчтэй зөөлхөн цохилттой энэ л зүрхний минь гүнд байна.Тиймээ ээжийгээ санаад...би яг л нялх багын зангаараа.Аягандаа тогтохгүй нулимс хацар дагаад урсчихлаа.Уйлаад гэхүү дээ...Яг одоо би уйлж байна.Орхиод одсон эмээдээ үнсүүлэхсэн.Хүний нутаг, хүний нутаг, хүний нутаг. Ээжрүүгээ уурлачихсан дотор давчдаад байх юм.Өршөөгөөрэй ээжээ би дахиад муухай зан гаргахгүй..Би та хоёргүйгээр хэн ч биш юм байна.Бүр хэн ч биш.Та хоёроос минь өөр юу ч хэрэггүй надад.Бурхан залхтал амьдраарай.Бусдын гэрт ортол минь өвөртөлж унтаарай.
ЭНЭ ШӨНИЙН САР НУЛИМС АРЧИХ БАЙЛГҮЙ ДЭЭ.......ЦОНХООР ШАГАЙНА.....

No comments:

Post a Comment