Өөрийгөөн олохоо больсон тэр үеэс
Өнөөг хүртэл би сохор явна
Харанхуйг гэхдээ би хардаг
Хавирган сарны туяанд уйлдаг
Өрөөлийн харц хутга шиг санагдаж
Үнэний төлөө би хорвоог харахгүй
Утгагүй санагдаж юуны магад гэвч
Ухаандаа энэ чинь үнэн юм
Нүдээ нээхэд цав цагаан тэнгэр
Намайг угтвал ямар сайхан бэ?
Үсээн задлахад цав цагаан үнэр
Үнэртвэл ямар с айхан бэ?
Ижий ,аав ,элгэн садан ,энэрэлт багш нар
Ижил хэдэн нөхөд бас нохойн гөлөг
Эрлэг там диваажин бүгд цав цагаан бол
Эцсээн хүртэл би амьдрахсан
Даанч далавчаа тасдуулсан шувуу шиг
Дан зүрхэнд минь гунигт шарх хүрсэн
Худлаа бүхний цаана үнэн орших шиг
Хуу татаад нүцгэн гүймээр орчлон
Үнэнг би огт хайсангүй –Энэ бас худлаа
Үхсэн хүний сүнснээс асуумаар санагдана
Үүрэглэхэд совин татаж цочин сэрдэг
Үнэндээ бүгд худал юм...цав цагаан
No comments:
Post a Comment