Блогоороо ороогүй их уджээ. Гэнэт л тэр зургаан жилийн
өмнөх зургаан сарын бороо шиг бороо өнөөдөр гэнэт ороод. Яг л уйлж хоносон
шөнүүдийн минь бухимдал дэлбэ үсрэх шиг санагдаад. Сэтгэл сайхан болчихлоо. Харанхуй
хавцалруу үсрээд амьд гарсан зүүдээ ярих уу. Үлгэр шиг байсан. Даанч би
сэрчихсэн. Өглөө сэрүүлэг дуугараад л...дуугараад л...би утсаа тэгэхэд
шидээгүй ш дээ. Зүгээр л сэгсэийсэн үсээ
илээд л босоод ирсэн. Тэгээд цонхоор ширтээд л ширтээд л. Хоёр залуу цээж
нүцгэн болкон дээрээ тамхи татаж зогсохыг л тэгж их удаан ширтсэн юм. Гэнэт ээж
ажлын цаг ойртсоныг сануулсан. Мөрөөдөл усанд живчих шиг санагдсан. Тэр хоёр
хүнийг би тэнгэрийн элч гэж төсөөлсөн болохоор үзэн ядаж байгаа юм шиг харсаар
л байсан юм. Яриад л яриад л...тэд юу ярихыг би мэдэхгүй ч бодуул мөнгөний
талаар ярьсан байх. Бугуйн цаг нэгэнд хэрэгтэй байсан байхаа. Харин нэг нь
үүлний цаана байгаа нарны талаар бодсон болов уу. Цонхоо онгойлгохоор би
чичрээд байхад тэр хоёр нүцгэн зогсоод л зогсоод л...булчин хүнийг
дааруулдаггүй байж болох ч нэг нь дэндүү туранхай байсан юм шүү.
Thursday, August 30, 2012
Ганцаардал яах аргагүй надтай хамт байна
Гарт минь бурхан хүрсэн ч би ганцаараа гэдгээ мэдэрнэ
Галзуу дарс, мөнхийн тэнэглэл хоёртойгоо л
Ганцхан удаа...ганцхан удаа үхэж үзэх юмсан
Тэнд тийм аниргүй гэж хэн нэгэн хэлсэн ч
Тийм муухай худал үгэнд би итгэхгүй
Тэргэл сар, нохой, гуйгачин хүү гээд
Тэнд бүгд байгаа...бас миний гачлан ч байгаа
Би ганцаараа л баймаар байна
Битгий намайг сэрээгээчдээ
Бие сэтгэл, чиний сонин инээд гээд
Бишүүрхэж байна, бүгдээс чинь,,,
Ганцаардал чи ч гэсэн надаас яваач дээ
Ганцхан зуны цэцэг шиг тийм хуурамч байхыг хүсэхгүй байна
Ганцаардал чи намайг цор ганцаар минь үлдээгээч дээ
Гал халуун насаа би өөртэйгөөн янаглаж үдмээр байна...
Хамгийн сүүлд бичсэн шүлэг
Өнөөдөр зузаан хар үүлтэй
Өнгийн цэцэгс шалба норсон
Өөдрөг үзэлтнүүд толгой бөхийсөн
Өөрөө хэлбэл миний гунигийн өдөр...
Хайрт минь надаас алсалж одсон
Хамгийн дулаахан инээдээ өвөрт минь үлдээсэн
Хаашаа ч юм бэ...гудамж хүртэл хоосон
Хар дарсан зүүд шиг миний гунигийн өдөр...
Subscribe to:
Comments (Atom)