Thursday, October 27, 2011
.........................................
сэтгэл нэг л гундуу үед шүлгийн мөр тархинд асгарна.цаасан дээр буулгах гэхээр хөндүүр зүрх ёолно.сэтгэлээ онгойтол юуг ч нуулгүй илчлэж бичих юмсан.эсвэл хэн нэгний дулаахан мөрийг налж уйлахсан.яг л тэр хаврын бороонд уйлсан шигээ.гадаа зэврүүн хүмүүс худал амбицлаад л.удахгүй жаргал ирнэдээ гэж боддог.бодох тусмаа итгэл алдардаг.гэвч энэ бүхэн миний жаргал юмуу даа.хүн өөртөө байгаагаа мэддэггүй.өрөөлийн юм сайхан харагддаг.яг л ийм орчлонд дахиад цас орохгүй байх вий гэхээс...үнэн бас шударга байх нь хэнд ч хэрэггүй болждээ.хүн шиг байлаа гээд хожих юм алга.алдах нь илүү ч юм шиг.бурхан хүртэл өнгө мөнгө хардаг орчлон.орчихуйд би ганцаараа л байхыг хүснэ.сайхан хайрын модыг би хаанаа тарих вэ?энд тэндгүй хайргатай зүрх сэтгэл.надад юу ч үлдээгүй бас хэнд хэрэггүй бодлууд юм шиг атлаа тархи задартал өвдөж тарчилгана.би муу хүн байлаа гээд бас сайн хүн байлаа гээд энэ хорвоод юу л болоо аждээ.хүн хүнээ гэхгүй л юм бол өөр хэнийг гэнэ гэж.
Tuesday, October 25, 2011
ялаа ч нисэхгүй аниргүйд......
Ярилцъя гээд чамайг гар атган гуйхад чинь
Ялаа ч нисэхгүй тэр аниргүйд-миний нулимс
Яг л чиний зүрхийг онож унадаг
Ял үүрсэн хэрэгтэн шиг чи өмнөөс минь
Яахаас ч буцахгүй харцаараан ээрдэг
Яах юм бэ?- надаас сайхан хүүхнүүд
Яндашгүй ихээр байхад-би чамайг ганцаараан өмчлөх
Ядарсан бодол надад алгаа...гэхдээ залуу минь
Зүрх чинь яагаад ганцхан байдаг гэж чи мэдэх үү?
Зүгээр л ганцхан хүнийг хайрла гэж....
Нүд чинь яагаад хоёр байдгийг анзаарсан уу?
Нүгэлт хорвоо шүү дахиад нэгийг харж яв гэж байдаг юм
Бурхан ямар шударгыг чи санадаа
Буруутан гэж би чамайг ад үзэхгүй ээ
Бүлтэгнэж байгаа сайхан алаг нүдний чинь
Бүр баргийн нулимсыг үзэхгүй гэхдээ
Цаазлах ял тулгаж ч чадах энэ миний зүрх
Цагаатгах тогтоолыг шууд л уншчихлаа,чамд
Итгэж ядан зогсох чиний энэ дүрийг би дахин харахыг хүсэхгүй
Эргүүлж үл болох цаг хугацааг буцаахыг би хүсэхгүй
Эмгэнэлийн зурвасыг харин тэр бүсгүйд дугтуйлж
Эхнэр чинь юм шиг,ялсан баатар шиг ...
Ялаа ч нисэхгүй аниргүйд!
чи
...Будаагүй урууланд минь чи
Баландаа эргэлдэх зөгий шиг шунагладаг
Бусдын биш чиний л энгэрт эрхлэх гэж
Би уруулаан буддаггүй...
ээжийгээ санаад байна
Ээжийгээн санахдаа
Би чулууждаг
Энхэр зүрхийг нь
Эмтлэхгүй гэж чулууждаг
Хавсарга салхинд
Нөмөрлөсөн гэхдээ
Хайраан бэхлэж чулууждаг
Ээжийгээн зүүдлэхдээ
Би нулимстай чулууждаг
Энгүй хайрыг нь
Сэвтээхгүй гэж чулууждаг
Харанхуй шөнө дэргэдээс
Холдоогүй гэхнээ
Айдсаан үргээж чулууждаг
Ээжийгээн үгүйлэхнээ
Би чулууждаг
Эрмэг ухааныг нь
Чилээхгүй гэж чулууждаг
Бие сэтгэлээн зовоон
Төрүүлсэн гэхнээ
Бишрэн эрхэлж чулууждаг
Ээжийгээн харахнээ
Би нялцгай биетэн шиг
Эрхэлж ,алдын газраас
Сөгддөг
Ээжийгээн харахгүй удахнээ
Би үүрэглэх шөнийн одод
Царцсан юм шиг
Бас ...
Үлэг гүрвэлийн өндөг шиг
Чулууждаг аа...
Tuesday, October 11, 2011
bi durtai
(feat. Paul McCoy)
how can you see into my eyes like open doors
leading you down into my core
where I’ve become so numb without a soul my spirit sleeping somewhere cold
until you find it there and lead it back home
(Wake me up)
Wake me up inside
(I can’t wake up)
Wake me up inside
(Save me)
call my name and save me from the dark
(Wake me up)
bid my blood to run
(I can’t wake up)
before I come undone
(Save me)
save me from the nothing I’ve become
now that I know what I’m without
you can't just leave me
breathe into me and make me real
bring me to life
Friday, October 7, 2011
Уйдаад л...
.Надад гишгэх газар олдохгүй байсан
Яг л геометрийн бодлогод тархи тэнэх шиг
Намар цаг байсан ч юмуу тэнгэр шар
Яг л надруу урссан цаг хугацааны шар хуудас шиг
Тэгэхэд би ганцаардаж
Тархи цөмрөх мэт өвдөж
Хэн нэгний азгүйдлийн тухай мөр бичиж
Хэлгүй дүлий орчлонгоос уйдаад л...
Subscribe to:
Comments (Atom)