Thursday, October 27, 2011

.........................................

сэтгэл нэг л гундуу үед шүлгийн мөр тархинд асгарна.цаасан дээр буулгах гэхээр хөндүүр зүрх ёолно.сэтгэлээ онгойтол юуг ч нуулгүй илчлэж бичих юмсан.эсвэл хэн нэгний дулаахан мөрийг налж уйлахсан.яг л тэр хаврын бороонд уйлсан шигээ.гадаа зэврүүн хүмүүс худал амбицлаад л.удахгүй жаргал ирнэдээ гэж боддог.бодох тусмаа итгэл алдардаг.гэвч энэ бүхэн миний жаргал юмуу даа.хүн өөртөө байгаагаа мэддэггүй.өрөөлийн юм сайхан харагддаг.яг л ийм орчлонд дахиад цас орохгүй байх вий гэхээс...үнэн бас шударга байх нь хэнд ч хэрэггүй болждээ.хүн шиг байлаа гээд хожих юм алга.алдах нь  илүү ч юм шиг.бурхан хүртэл өнгө мөнгө хардаг орчлон.орчихуйд би ганцаараа л байхыг хүснэ.сайхан хайрын модыг би хаанаа тарих вэ?энд тэндгүй хайргатай зүрх сэтгэл.надад юу ч үлдээгүй бас хэнд хэрэггүй бодлууд юм шиг атлаа тархи задартал өвдөж тарчилгана.би муу хүн байлаа гээд бас сайн хүн байлаа гээд энэ хорвоод юу л болоо аждээ.хүн хүнээ гэхгүй л юм бол өөр хэнийг гэнэ гэж.

No comments:

Post a Comment