Ээжийгээн санахдаа
Би чулууждаг
Энхэр зүрхийг нь
Эмтлэхгүй гэж чулууждаг
Хавсарга салхинд
Нөмөрлөсөн гэхдээ
Хайраан бэхлэж чулууждаг
Ээжийгээн зүүдлэхдээ
Би нулимстай чулууждаг
Энгүй хайрыг нь
Сэвтээхгүй гэж чулууждаг
Харанхуй шөнө дэргэдээс
Холдоогүй гэхнээ
Айдсаан үргээж чулууждаг
Ээжийгээн үгүйлэхнээ
Би чулууждаг
Эрмэг ухааныг нь
Чилээхгүй гэж чулууждаг
Бие сэтгэлээн зовоон
Төрүүлсэн гэхнээ
Бишрэн эрхэлж чулууждаг
Ээжийгээн харахнээ
Би нялцгай биетэн шиг
Эрхэлж ,алдын газраас
Сөгддөг
Ээжийгээн харахгүй удахнээ
Би үүрэглэх шөнийн одод
Царцсан юм шиг
Бас ...
Үлэг гүрвэлийн өндөг шиг
Чулууждаг аа...
No comments:
Post a Comment