Ярилцъя гээд чамайг гар атган гуйхад чинь
Ялаа ч нисэхгүй тэр аниргүйд-миний нулимс
Яг л чиний зүрхийг онож унадаг
Ял үүрсэн хэрэгтэн шиг чи өмнөөс минь
Яахаас ч буцахгүй харцаараан ээрдэг
Яах юм бэ?- надаас сайхан хүүхнүүд
Яндашгүй ихээр байхад-би чамайг ганцаараан өмчлөх
Ядарсан бодол надад алгаа...гэхдээ залуу минь
Зүрх чинь яагаад ганцхан байдаг гэж чи мэдэх үү?
Зүгээр л ганцхан хүнийг хайрла гэж....
Нүд чинь яагаад хоёр байдгийг анзаарсан уу?
Нүгэлт хорвоо шүү дахиад нэгийг харж яв гэж байдаг юм
Бурхан ямар шударгыг чи санадаа
Буруутан гэж би чамайг ад үзэхгүй ээ
Бүлтэгнэж байгаа сайхан алаг нүдний чинь
Бүр баргийн нулимсыг үзэхгүй гэхдээ
Цаазлах ял тулгаж ч чадах энэ миний зүрх
Цагаатгах тогтоолыг шууд л уншчихлаа,чамд
Итгэж ядан зогсох чиний энэ дүрийг би дахин харахыг хүсэхгүй
Эргүүлж үл болох цаг хугацааг буцаахыг би хүсэхгүй
Эмгэнэлийн зурвасыг харин тэр бүсгүйд дугтуйлж
Эхнэр чинь юм шиг,ялсан баатар шиг ...
Ялаа ч нисэхгүй аниргүйд!
No comments:
Post a Comment