Saturday, September 17, 2011

ЭНЭ ӨДРИЙН ТАТАЛБАР

Өнөөдөр гэж нэг өдөр талдаа ороод явж байна.Гадаа бүүдгэр модод найгаж байгааг бодоход салхитай байх шиг байна."Өндөг хагарах цаг","Антипараллель зам" гэх мэт номууд үзлээ.Хэрэг болгож.Таалах эс таалах нь миний хэрэг л дээ.Уншихад залхуутай юм байна билээ.Бас Монгол хэлний яруу баялаг,тансаг үгс тэнд хий дэмий л хэвтэх шиг...эсүүл бүр ч их үнэ цэнэтэйгээр орших шиг.Тэрийг хэлдэг нь би биш.Ойлгомжгүй,утгагүй байхын гоо үзэсгэлэнг хэнээс ч юм бэ магадгүй Ө-гөөс ч юмуу мэдэрч  болно. Харин эндээс л лав биш юм шиг...Бүр дургүй хүрчлээ.Тэр нэг номынх нь өмнөтгөл үгэнд нь ямар их зориудын алдаа байвдаа.Тэр номыг нь бага ангийн хүүхдүүд уншвал яанаа...Өө... хийдэг юм гэдэг үгийг "хийдийн" гээд биччихээр..тэгж бичдэг юм байна гээд л нүдэлчихнэ шүү дээ.Санаа зовмоор юм.Тэр дэлхийдээ хуцна уу? бороогоо хүчиндэнэ үү тэдний дур.Яагаад хар ярианы хэллэгийг олон түмэнд нүдлүүлнэ вэ?...Тэнэг юм.

Thursday, September 15, 2011

Дулаахан үдэш


.Хэн ч юм бэ?
Хавraar  цэцэг тарьж
Намайг баярлуулсан
Хэлэхгүй ирээд
Нэг л инээсэн
Тэр дулаахан үдэш...

Wednesday, September 14, 2011

НЭЭХ ИХ ХӨХ МОДДЫН ДУНДУУР...

Нээх их хөх  моддын дундуур
Нэлийтэл унасан улаан навчис дээр
Хайртай гэж би цусаараан бичсэн юм
Хааччихсан юм бүү мэд
Улаан нь улаандаа шингэсээн
            Хачин өндөр цагаан эрэг доогуур
Хамгийн уйтай шар мөрөн урссан
Удаан гэгч нь би тэнд суугаад
Уйлсан юм,нулимс минь живчихлээ
Ус нь усандаа шингэсээн
            Гуниг төөрүүлсэн нов ногоон тэнгэрээс
Гудиггүй хар дуслууд бороо болон орсон
Үүрээр нисэх шувуу шиг цолгиун хар нүдэнд минь
Үрлэн дусал дусчихсан юм
Хархан нүдээрээ бороог харсан юмсан
Хайлчихсан юм уу?
Тавилан нь тавиландаан шингэсэээн....