Saturday, September 17, 2011
ЭНЭ ӨДРИЙН ТАТАЛБАР
Өнөөдөр гэж нэг өдөр талдаа ороод явж байна.Гадаа бүүдгэр модод найгаж байгааг бодоход салхитай байх шиг байна."Өндөг хагарах цаг","Антипараллель зам" гэх мэт номууд үзлээ.Хэрэг болгож.Таалах эс таалах нь миний хэрэг л дээ.Уншихад залхуутай юм байна билээ.Бас Монгол хэлний яруу баялаг,тансаг үгс тэнд хий дэмий л хэвтэх шиг...эсүүл бүр ч их үнэ цэнэтэйгээр орших шиг.Тэрийг хэлдэг нь би биш.Ойлгомжгүй,утгагүй байхын гоо үзэсгэлэнг хэнээс ч юм бэ магадгүй Ө-гөөс ч юмуу мэдэрч болно. Харин эндээс л лав биш юм шиг...Бүр дургүй хүрчлээ.Тэр нэг номынх нь өмнөтгөл үгэнд нь ямар их зориудын алдаа байвдаа.Тэр номыг нь бага ангийн хүүхдүүд уншвал яанаа...Өө... хийдэг юм гэдэг үгийг "хийдийн" гээд биччихээр..тэгж бичдэг юм байна гээд л нүдэлчихнэ шүү дээ.Санаа зовмоор юм.Тэр дэлхийдээ хуцна уу? бороогоо хүчиндэнэ үү тэдний дур.Яагаад хар ярианы хэллэгийг олон түмэнд нүдлүүлнэ вэ?...Тэнэг юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment