Wednesday, September 14, 2011

НЭЭХ ИХ ХӨХ МОДДЫН ДУНДУУР...

Нээх их хөх  моддын дундуур
Нэлийтэл унасан улаан навчис дээр
Хайртай гэж би цусаараан бичсэн юм
Хааччихсан юм бүү мэд
Улаан нь улаандаа шингэсээн
            Хачин өндөр цагаан эрэг доогуур
Хамгийн уйтай шар мөрөн урссан
Удаан гэгч нь би тэнд суугаад
Уйлсан юм,нулимс минь живчихлээ
Ус нь усандаа шингэсээн
            Гуниг төөрүүлсэн нов ногоон тэнгэрээс
Гудиггүй хар дуслууд бороо болон орсон
Үүрээр нисэх шувуу шиг цолгиун хар нүдэнд минь
Үрлэн дусал дусчихсан юм
Хархан нүдээрээ бороог харсан юмсан
Хайлчихсан юм уу?
Тавилан нь тавиландаан шингэсэээн....


No comments:

Post a Comment