Wednesday, December 21, 2011

Би тэгж санадаг


Би нэг зүйлийг санадаг
Тэр нэгэн болзоо гашуун байсан
Би нэг зүйлд шаналдаг
Тийм гэхийн аргагүй хайр сэтгэл байдагт
Би нэг зүйлийг боддог
Тэгшхэн хөлтэй өндөр залууг
Би нэг зүйлд гунидаг
Тэр залуу өөр хүнийх байсанд
Би нэг зүйлийг үзэн яддаг
Тэнэг хүн ухаантай хүнээс сайхан амьдархад
Би нэг зүйлд атаархдаг
Тэр охин хөлгүй ч надаас сайхан инээмсэглэдэг
Би нэг зүйлийг өрөвддөг
Тэнхлэгээ эргэдэг дэлхий хором ч амардаггүйд
Би нэг зүйлд өмөрдөг
Тэнгэрийн нар ганцхан байгаад....

Thursday, December 15, 2011

Соломон хааны сургаалаас



  • Урьд байсан юмс л бий болно. Бүтэж бүрэлдсэн бүхэн л ахиж бүрэлдэнэ. Нарны дор цоо шинэ юм гэж огтоос үгүй.
  • Ухаан мэргэнээс олон гай үүддэг. Мэдлэг нэмэгдэнэ гэдэг зовлон нэмэгдэнэ гэсэн үг.
  • Би олон юм үзсэний эцэст, эгээ л харанхуйг бодвол гэрэл гэгээ илүү хэрэгтэйн адил, мунхаг явснаас ухаантай байх нь хавьгүй чухлыг ойлгов.
  • Тэнгэрийн дор бүх юм өөрийн гэсэн цагтай. Төрөх хийгээд үхэх цаг гэж байна. Эвдэн сүйтгэх ба бүтээн босгох цаг ч гэж байна. Чулууг тарааж хаях цаг, цуглуулж овоолох цаг ч бий. Дуугүй байх цаг, бодсноо хэлэх цаг ч мөн бий.
  • Бурхан гэдэг хүмүүнийг соён гэгээрүүлэхийн тулд л юм. Учир нь хүмүүс бол малаас ер ялгаагүйг тэр л гагцаар мэднэ.
  • Бүх юм хумхийн тоосноос бий болсон. Эргээд хумхий тоос л болно.
  • Амласан бол биелүүл. Амлачихаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр.
  • “Ухаантан болчихлоо” гэж бодох үед минь ухаан надаас хол...
  • Мунхаг оюун ямагт өндөр албан тушаалд тохоогддог. Харин эрүүл ухаанд түүний доогуурхи нь оногддог.
  • Хаадыг аман дотроо ч бүү хараа, баячуудыг хөнжил дотроо ч битгий зүх. Ийм зүхлийг тэнгэрийн шувууд зууж аваад жигүүртнийхээ зангаар энд тэндгүй цацчихдаг юм.
  • Амаа хамхина гэдэг сэтгэлээ хямгадна гэсэн үг. Ам хэдийчинээ сул байна, төдийчинээ муу юм дагана.
  • Их инээхэд зүрх өвддөг. Баярлаж хөөрсний эцэст ямагт гуних болно.
  • Сайхан хэрнээ замбараагүй бүсгүй бол хоншоортоо алтан цагираг зүүсэн гахайнаас өөрцгүй.
  • Өөгүй дардан мэт санагдагч замууд бий л дээ. Гэвч ийм замын үзүүрт ямагт үхэл хэвтэж байдаг.
  • Маргаашаараа бүү гайхуул. Болоогүй байгаа тэр өдөр юуг ч төрүүлж мэднэ.
  • Олон хүн төр засгийн эрх баригчдаас сайн сайхныг горилж хүлээх юм. Харин хүний хувь заяа гэдэг төр засгаас биш, бурхнаас үүдэлтэй шүү дээ.
Хэрэв чамд хэн нэгэн хүмүүс: “Бидэнтэй нийл. Бид үнэт эрдэнэсийг төрөл төрлөөр нь олж, орон гэрээ олзоор дүүргэх болно” гэвэл, хүү минь, тэдэнтэй л бүү нийл.

Monday, December 12, 2011


...Хайрын тухай гэхээр нэг л  эмзэглэмээр.Бичмээргүй санагдсан ч бичих л болдог үйлтэй юм.Дандаа л гунигт түүх байх нь бүр ч гайхалтай.Санаандгүйхэн хайр гээд хэл л дээ.Тэнгэрийн цэнхэр туяа, гүн хөх мөрний гунигтай давалгаа ч сонсогдох шиг болно.Сонин шүү бурхан минь.Хайрлаж үзээгүй гэвэл худлаа л даа.Үзсэн гэхээр бүр ч худлаа.Гомдмоор юм.Энэ хорвоо ертөнц байгал дэлхийн хамгийн энэрэнгүй бус тавилан бол хайр л . Яагаад ч юм бүтсэн бүтээгүй дурлал хаа сайгүй л тааралдана.Тэр тусмаа л хайрлаж үзмээр санагдана.

Friday, December 2, 2011

Хэнийг ч битгий хайрла...


Би хэнийг ч хайрлаж байгаагүй
Цор ганц үнэн минь энэ
Цовдлуулсан ЕсҮсийг
Өрөвдөх хэрэггүй учир нь
Өвдөлтийг тэр мэдрээгүй
Залуу нас гэж
Олон юм донгосох хэрэггүй
Заяа нь ирвэл бүгд л үхнэ
Хөгшин гэж битгий яларх
Хүн бүхэн л хөгшрөнө
Хөдөлмөрөөс төрснөө мартчихсан
Хөгийн тэр хүмүүсээс  юу ч битгий асуу
Өгзгөндөө хүндрүүлэгчтэй
Суудлын донтонгууд
Өрөвдмөөр
Өөхөлсөн сарьсан багваахайнууд
Гаднаа сүрчигтэй болхоор
Өмхий нь ханхалдаггүй юм
Гадагшилж байгаа үгийг нь л сонс
Чих чинь өтөхвий уучлаарай
Чимээгүй болгохын тулд 
Чихээд бай мөнгийг нь амруу нь
Ай хөөрхий үзэн ядалт энэ биш
Алдар нэрийн дон ч биш
Зүгээр л сая зүүдэлсэн
Сэрээгүй гуниг...
Хэнийг ч битгий хайрла
Христ чинь гомо ч юм билүү

Wednesday, November 30, 2011


Нулимстай нүдийг чинь үнсэхэд
Нүгэл хэдийн одож
Нуугдаж байсан сэтгэл минь
Нүв нүцгэн үлддэг...

Wednesday, November 23, 2011

БОРОО ОРООСОЙ.....


Ай хөөрхий 17 нас минь...Чи ахиад ирэхгүй алсын аянд одождээ.Намайг 18,19,20,21  гээд л алаг зүрхийг дэнслүүлсэн энэ хэдэн жилүүдэд хүргэж өгсөн.Би чинийхээ тухай сайхан дурсамж хөглөрүүлээд л суух боллоо.Чамтай хамт би гуниг баярыг асааж олон олон өдөр хоногийг үдсэндээ...Намар,хавар,өвөл бас зун.Бүгд чамд байсан.Ер нь байгаагүй юм байгаагүй шүү.Тэгэхэд эмээ минь байсан.Бас тэр минь байсан.Би 17н насандаа чамайг олсон.Чи мөрөө шүргэсэн үстэй,элдэв юмлуу үсчсэн хөдөлгөөнтэй бас ч муугүй толгойтой тэр үедээ л онц сурлагатан гэсэн гуншинтай борхон царайтай охин байж билээ.Тэгээд бас гуниглахдаа амархан,тэгснээ бас инээд муутай.Юу ч гэмээр юм бэ дээ нэг тийм нууцлаг мөртлөө,илэрхий цайлган, гэнэн,дотроо их уйлдаг байсан санагдана.Гэтэл цаг хугацаа чинь өөрөө их дүрсгүй юм билээ.Чамайг одоо хэн болгоов дээ.Чи улам л дотогшоо болж,заримдаа танигдахийн аргагүй тийм цоглуун... нүдээ хараар будчихаад л.Амьдрал чамд ямар ихийг хэлнэ вэ?Чи ямар ихийг үзэж,сонсож,тэр л давилуухан итгэмтгий чанараа өдрөөс өдөрт алдах юм.Чиний зүрх хэдэнтээ хуваагдаж,нийлж,бас чимээгүй уйлна вэ?Тиймээ хүмүүс бүгд л ингэдэг байх...Үгүй ч байж магадгүй.Тэр цас орох чимээг чи л мэдэрч,тэнгэрээс улаан бороо орохыг чи л харна.Навчис юу гэж үглэн дуулж,намар буцах шувууд хэнийг авч одохыг чи л таадаг.Чиний ганцаардал чамд ямар их аз жаргалыг өгдөг билээ дээ. Хаана ч байхгүй хүнийг мөрөөдөж дэрээ тэврэн гансархад чинь хоолой аргаж өөрийн эрхгүй би гунигладаг.Уйлах чинь ерөөсөө харагдахгүй юм.Нулимсаа дэрэндээ шингээжбайна уу? Эсвэл зүрхэндээ хундагалж өгөөд байна уу? Надад хэлээч дээ.Хааяахан хүний санаанд багтамгүй юм ярьж,зузаан уруулаа хазлахад чинь би хайртай.Хувь заяа гарт чинь л байх шиг.хэн ч чиний төөргийг зураагүй.Чи өөрөө л зурна.Зурахдаа таван настай хүүхэд шиг,заримдаа аугаа Винчигээс ч илүү зурчих шиг...Хүв хүйтэн гараа зүрхэн дээр минь тавиад л унтчих юм.Хар дараад лямар их тарчилж шөнийг бардагийг чи мэднэ гэжүү.Би санаж байна.Аймхай ч юм шиг,тэгснээ нэг л зоригтой үйлдлүүдийг чинь.Чи тэр үедээ хяналтаа алдчихсан байдаг....тиймээ ямар ч хяналтгүй.Цаг хугацаа яваад л байна.Энэхэн хоромд л гэхэд чи суралцаад л ,шинийг сэтгээд л ,хэн нэгэнтэй ярилцаад л үс чинь бууралтах мөчрүү дөхсөөр л байгаа.Чи санаж байна уу?Зургаан сарын цасан дээр хөл нүцгэн гүйж байснаа.Тэнд тоолоод ч барамгүй моддын дунд ганцхан мод цав цагаан байсныг.Мөчирт нь хүрэхгүй үсчээд л ...Тэр л арван долоотой охин шувууд үргэтэл инээж моддын мөчирт гунигаа өлгөөд гүйж байсан зураг одоо ч сэтгэлд минь байсаар л байна.Дурсамж гэж сонин шүү.Хүн дурсамжаар л амьсгалж,амьд явах юм даа.Тиймгүй байсан бол чиний хэн байсныг,хэзээ юу хийж байсныг энд би юунд үгүйлэн суух билээ дээ.Орой болжээ.Одод ямар аниргүй намайг ширтэж санаа алдана вэ?Би ийм байхад дуртай бас чи.Оддын нулимс хацрыг чинь илбэхэд чи түүнтэйгээ учирна.Тийм шүү,би бороог оддын нулимс гэж бодном.
Цаг хугацааны төгөлд нөмрөгөө нөмрөөд намбалагхан алхлах үед чинь  хоёулаа дахиад тааралдая даа.Тэр үед магадгүй намайг хэн болсон байхыг чи хэлээд өгөөрэй.Үүнийг би чамаас л хүснэ.Яагаад гэвэл чи бид 2 нэг л хүн,нэг лзүрхтэй учраас намайг чамаас өөр сайн мэдэх хүн энэ орчлонд үгүй билээ.