Блогоороо ороогүй их уджээ. Гэнэт л тэр зургаан жилийн
өмнөх зургаан сарын бороо шиг бороо өнөөдөр гэнэт ороод. Яг л уйлж хоносон
шөнүүдийн минь бухимдал дэлбэ үсрэх шиг санагдаад. Сэтгэл сайхан болчихлоо. Харанхуй
хавцалруу үсрээд амьд гарсан зүүдээ ярих уу. Үлгэр шиг байсан. Даанч би
сэрчихсэн. Өглөө сэрүүлэг дуугараад л...дуугараад л...би утсаа тэгэхэд
шидээгүй ш дээ. Зүгээр л сэгсэийсэн үсээ
илээд л босоод ирсэн. Тэгээд цонхоор ширтээд л ширтээд л. Хоёр залуу цээж
нүцгэн болкон дээрээ тамхи татаж зогсохыг л тэгж их удаан ширтсэн юм. Гэнэт ээж
ажлын цаг ойртсоныг сануулсан. Мөрөөдөл усанд живчих шиг санагдсан. Тэр хоёр
хүнийг би тэнгэрийн элч гэж төсөөлсөн болохоор үзэн ядаж байгаа юм шиг харсаар
л байсан юм. Яриад л яриад л...тэд юу ярихыг би мэдэхгүй ч бодуул мөнгөний
талаар ярьсан байх. Бугуйн цаг нэгэнд хэрэгтэй байсан байхаа. Харин нэг нь
үүлний цаана байгаа нарны талаар бодсон болов уу. Цонхоо онгойлгохоор би
чичрээд байхад тэр хоёр нүцгэн зогсоод л зогсоод л...булчин хүнийг
дааруулдаггүй байж болох ч нэг нь дэндүү туранхай байсан юм шүү.
No comments:
Post a Comment