Ганцаардал яах аргагүй надтай хамт байна
Гарт минь бурхан хүрсэн ч би ганцаараа гэдгээ мэдэрнэ
Галзуу дарс, мөнхийн тэнэглэл хоёртойгоо л
Ганцхан удаа...ганцхан удаа үхэж үзэх юмсан
Тэнд тийм аниргүй гэж хэн нэгэн хэлсэн ч
Тийм муухай худал үгэнд би итгэхгүй
Тэргэл сар, нохой, гуйгачин хүү гээд
Тэнд бүгд байгаа...бас миний гачлан ч байгаа
Би ганцаараа л баймаар байна
Битгий намайг сэрээгээчдээ
Бие сэтгэл, чиний сонин инээд гээд
Бишүүрхэж байна, бүгдээс чинь,,,
Ганцаардал чи ч гэсэн надаас яваач дээ
Ганцхан зуны цэцэг шиг тийм хуурамч байхыг хүсэхгүй байна
Ганцаардал чи намайг цор ганцаар минь үлдээгээч дээ
Гал халуун насаа би өөртэйгөөн янаглаж үдмээр байна...
No comments:
Post a Comment