Шөнөжингөө би түүнтэй хамт хотын дээгүүр ниссэн юм.Мэдээж гайхалтай байсаан.Яг л би нисдэг хивсэн дээр суучихсан хүүхэлдэйн киноны Жасмин гүнж шиг...Тэнгэрийг цэнхэр магадгүй хөх гэж бодсон.Гэвч үнэндээ тэр өнгөгүй юм билээ.Яг л миний нүд шиг.Тиймээ тийм байсан шүү.Итгэх эсэх нь таны л хэрэг.Тэгээд удаан ниссэн.Хотоо гэж...Хаа сайгүй гунирхлын дуу аялсан хүмүүс энд тэндгүй уйтгарлана бас уйлна.Хэнийг нь аргадхаа мэдэхгүй би их тарчилсаан.Харин тэнгэрт тийм биш.Тэнд утаагүй бас хүчирхийлэлгүй, ялаа ч байхгүй.Ер нь юу ч байгаагүй...гэж би хэлэхийг хүссэн ч чадахгүй нь ээ.Яагаад гэвэл би тэнд түүнтэй тааралдсан юм л даа.Тэр тэнд байсан.Хиймэл хөмсөг,шанааны шивээс нь эгээ л миний сайн танилыг санагдуулсан.Би нэг тийм танилтай байж билээ.Хэн гэдгийг нь одоо би мартчихажээ.Аргагүй шүү дээ тэр миний хоосон зүүд байсан.Бид ердөө 2 удаа тааралдсан юм.Нэг л дулаан мөртлөө юу ч хийж магадгүй тийм харцтай байсан.Тэрний бодол зүгээр л автоматаар надад уншигддаг дэмий л хээнцэрхэх дуртай.Би тэрний өмнө шал өөр хүн болдог байлаа.Нэг тиймэрхүү муу охины дүрд тоглох хэрэгтэй байсан л даа.Би түүнийг зүүдэндээ харчихаад уулзъя гэсэн бодол тархинаас салахгүй баланд шунасан эрвээхэй шиг намайг тойрон эргэлдэж...Би шаналсан.Тэгээд л уулзаад мэдээж би хөнгөмсөг арчаа муутайхан хувцаслаж, сайхан хөлөө нууж, үнэнийг хэлэхэд би хэн ч биш болсон байлаа.Түүнийг эмилиг сонсдогийг мэдээд бараг дурлачихаж билээ.Түүний өрөөнд яваад оронгуут надад тийм гэхийн аргагүй содон мэдрэмж төрж би хүсэж байгаагаа мэдэрсэн.Гэхдээ хэнийг гэдгээ ойлгоогүй л дээ.Харин түүний хаана ч юм бэ нуугдаж байгаа айдсыг олж харчихаад би юу хийж байнаа гэж өөртөө шивнэж үсээ зулгаамаар гэнэгүй уйлмаар болж надад удаан ирээгүй тэр догдлол минь хаашаа ч юм бэ нисэн одсон.Тэгээд л тэр залхмаар утгагүй яриагаа ярьж хачин хамраа эв дүүгүй сартайлгаж гэнэн атлаа хуурамч инээмсэглэл үе үе надруу илгээсээр тэр тарчлаант орой өнгөрсөн.Дараагийн уулзалтын талаар дурсах ч юм биш.Бөөн цус болсон цагаан хэрэглэл,миний ганцаардал түүний элийрэл үнэндээ би тэндээс гав ганцаараа гарч явсан санагдаж байна.Тэр тэндээс бас миний зүрх сэтгэлээс арчигдсан.Магадгүй тэр үхчихсэн байх л даа.Харин тэнгэрт түүний сүнсийг санагдуулам тэр хүнтэй тааралдаад би нээх ч баярлаагүй шүү.Яагаад гэдгийг нь мэдэх хүсэл төрөхгүй байгаа болохоор энэ яриаг энд дуусгая даа.Харин тэнгэрт өнгөрүүлсэн шөнө мэдээж миний мөрөөдлөөс гайхамшигтай байсан.Тэнд би уйлж чадахгүй инээж болохгүй яаж ч чадахгүй...Зүгээр л санаа алдахаас өөр юу ч хийж чадаагүй шүү.Би анх удаа тийм баригдмал байж зовлонтой мөртлөө жаргалтай байж үзлээ.Энэ нөгөө хүмүүсийн яриад байдаг хайр билүү? Тиймээ тийм хайр.
- Ингэхэд чи хайр гэж мэддэггүй юмуу гээд тэр намайг шоолж тачигнатлаа инээж билээ.Ингээд л бидний яриа эхэлсэн.Одоо ч ярьсаар л байна.Хэзээ дуусахыг нь хэн ч мэдэхгүй.Би үхсэн ч тэр ярьсаар л байх болно.Яагаад гэвэл тэр тийм өвчтэй ярихын халуурал туссан хүн билээ
Би:-Миний цээжний зүүн талд өвдөөд байх шиг нэг л хөндүүр байна
Тэр:-Тэгвэл тэр чамайг дуудаж байна.Чи явах уу?
Би:-Үгүйдээ би хэзээ ч түүн дээр очихгүй
Тэр:-Чи муухай охин байнадаа.Би чамайг үзэн ядаж байна.Чи алга бол гэчихээд тэр буруу харан суунгаа зөндөө удаан уйлав.Би уйлмаар байсан ч тэнгэрт байгаа болохоор яаж ч чадаагүй юм.Түүний мөрөөр тэврэх гэтэл гарт юу ч тааралдсангүй.Тэгэхэд л би үхдэлтэй ярьж байгаагаа мэдээд баярласандаа чарлах гэсэн ч ямар ч дуу гарсангүй.Учир нь би амьдралдаа үхдэлтэй ярьж байгаагүй л дээ.Харин түүнд яагаад бие байгаагүйг би ойлгохгүй байсан ч одоо бол мэдчихсээн.Тэр бусдын л адил хуурамч, долигонуур,нялзайсан өчүүхэн бодолтой байсан юм билээ л дээ.Тэр уйлж уйлчихаад амьдрал яг л чам шиг байгаасай.Чиний нүд шиг өнгөгүй байсан бол би энд ингэж зуун зуун жилээр ганцаардаж,хэн нэгнийг хүсэж бас учир утгагүй бүхнийг үйлдэхгүй байсан гэв.
Би:-Учир утгагүй бүхэн чамаас үүсэлтэй юмуу?
Тэр:-Тиймээ,чи сохор юмуу?Би өөрөө учир утгагүй бүхний эхлэл байна.Гагцхүү эхлэл нь байна.Харин түгээн дэлгэрүүлэгч нь өрөвдөлтэй махнууд байдаг.Тэд чиний амьдарлаар дүүрэн байгаа.Чи ч бас нэг хэсэг нь.Чи худлаа ярьдаг биздээ?
Би:-Тиймээ,худал хэлэх муухай...
Тэр:-Тэгээд тэгээд тэгээд...Чи худал хэлэхгүй бол амьдрахгүй шүү дээ.Тамхи татаж байгаагаа чи нуугаад хаа холдох юм.Ээж чинь асуудаг.Чи худал хэлдэг.Чи найз охиныдоо хононо гэж хэлээд үүр цайтал хэн нэгэн эрийн өвөрт гиншиж хэвтдэг.Би өвчтэй байсан гээд ажлаа таслаж унтдаг.Чи найзынхаа хайртай аягыг хагалчихаад өөрөө уначихсан гэдэг.Чи хэн нэгэнд ихийг, багыг амлачихаад алга болдог.Чамд дараа нэг өдөр ирэхэд чи дахиад л худлаа ярьж хүмүүсийн итгэлийг аваад өөрөө алга болдог.Чиний амьдрал худал хуурмагаар дүүрэн байж өнөөдөр чи мөнгөтэй,идэх хоолтой,тэврэх хүнтэй байдгийг анзаарсан уу?
Би:-Тиймээ,үгүй ээ үгүй ээ ерөөсөө тийм биш чи өөрөө худал ярьж байна.
Тэр:-Үгүйдээ би үнэн ярих дургүй.Үнэнийг ярьчихвал хэн ч амьдрахыг хүсэхгүй.Тийм хүслэн ч төрөхгүй за юу?
Би:-....................................
Тэр:-Би чамайг тэрнийг алахыг харсан.Чи алчихсан.Тэгээд юу ч болоогүй мэт алгуурхан явж одсон.Дараа нь дэмий балай ганихарсан үгс чулуудаад.Нохой ч тоож шиншихгүй тийм үгс хоолойгоор чинь яаж давж байна вэ? Чи энд алуурчин, харин тэнд хайгаад ч оломгүй хүн.Чиний бодол сэтгэлд юу байгааг хэн ч мэдэхгүй.Чи багтай амьдарч хэн нэгнийг аз жаргал гэх хоосон нэрийн дор юу ч үгүй няцлан дарж тэр бузар гараараа хүүхдийнхээ үсийг илдэг.
Би:-Надад хүүхэд байхгүй.
Тэр:-Үгүйдээ байсан.Бүр маш их байсан.Бас л чи алчихсан шүү дээ.Бүгдийг нь алсан.Тэдэнд буруу байсан гэжүү дээ.Зөөлөн орон дээр мансууран цэнгэчихээд дараа нь эмч хэмээх яргачны өмнө хөлөө дэлгэж хоосон нулимс унагаж хөөрхий үрсийг хөнөөсөн хөнөөсөөр ч байна.Энэ чи мөн гэжүү?
Би:-Үгүй би биш........биш би тийм биш
Тэр:-Би мөн гэж хэлэх зориг чамд байхгүй.Учир нь зүрх сэтгэл чинь айдсаар дүүрэн.Чи энэ бүхнийг хийгээгүй бол чи юунаас ч айхгүй байсан.Энэ бол нөгөөх үнэн.Чи хүмүүс яагаад үхдэгийг мэдэх үү?Яагаад гэвэл тэд нүглийнхээ төлөөсийг төлөх гэж үхдэг.
Би:-Чи яагаад үхдэггүй юм бэ?Чи нүгэл үйлдээгүй гэжүү?
Тэр:-Чи ийм тэнэг.Би үхчихээд байна.Үхсэн байхыг минь харах уу?
...Гэнэт би орон дотроо сэрлээ.Хэзээ яагаад унтаж бас хувцасаа тайлснаа санахгүй байлаа.хамгийн дуртай улаан дотуур хувцастайгаа бас анхилуун тансаг үнэртэй зөөлхөн биеэ мэдэрч байлаа.Би өчигдөр,уржигдар,өнөөдөр бас ээжийнхээ нэрийг ч санахгүйгээр сэрлээ.Бодоод бодоод юу ч тархинд орж ирэхгүй ганцаардлын өмнө нүцгэн зогсож байлаа.Цонхон дээр хэзээ өргөсөн нь мэдэгдэхгүй зул анивчиж намайг ичээж бас ичгүүр сонжуургүйгээр ширтэнэ.Гадаа бороо орж байх юм.Гэхдээ газраас шүү.Тэр дуслууд улаан өнгөтэй.Яг л түүний цус шиг.Би халуурч, тархи задрах мэт өвдөж, тэсэхийн аргагүй зовлон амтагдаж, тэр муухай дотуур хувцсаа яг л өмссөн шигээ тайлчихаад цонхоороо үсэрчихлээ.Нүв нүцгэн биен дээр минь бороон дуслууд наалдаж би час улаан болчихлоо.Тиймээ би санаа алдсан.Тэгээд л гудамжийг нэг уруудаж,нэг өгсөж гарлаа.2 залуу тааралдсан боловч тэднийг харах хүсэл төрсөнгүй.Тэд намайг шоолж байх шиг тэгснээ биед минь хүрэх гээд ч байх шиг.Үс минь ургаж,хацар хорсож би өвдөлтийг мэдэрлээ.Би бие засмаар санагдаж нэг байшингийн буланд суулаа.Гэнэт яг түүн шиг инээх чимээ гарч би эргэн харвал тэр замын нөгөө талаас байдгаараа тонгойчихсон нууц эрхтнийг минь ичих ч үгүй харан суух.Тэгэхэд би ичиж,бас түүнийг үзэн ядаж,ичсэндээ амиа хорломоор санагдаж...эцэст нь шөнө болохыг хүлээлээ.Шөнө болонгуут би хамгийн хурц иртэй хутгаа аваад гарлаа.Түүнийг хаанаас олохоо мэдэхгүй ч гудамныхаа буланд хүлээн зогссоор л байв.Гэнэт харанхуйн дундаас тэр гарч ирээд надруу удаан гэгч харан зогсов.Би энэ л мөчийг хүлээж байсан болохоор бараг л бүжиглэх дөхөж,түүнлүү дөхөж очоод
-Чи миний тухай хэнд ч хэлээгүй биздээ?
-Үгүй дээ би бүгдэд нь хэлчихсэн гээд тачигнатлаа хөхөрлөө.Мэдээж би хутгаа ашиглан түүнийг амьгүй болгосон.Гэвч тэр инээсээр л байсан.Одоо бүгд намайг шоолно.Миний тухай ярина гэж бодохоос л уур хүрч зангирч хуралдаж...Гэнэт би орон дотроо сэрлээ.Тэр хажууд сууж байх юм.Инээсээр л...
Тэр:-Чи миний үхлийг харлаа шүү дээ.Одоо чи өөрийгөө нүгэлтэн биш гээд хэлэх гээд үз л дээ.Чи ичсэндээ л намайг алчихсан.Тэр агшинд би түүнийг гаргүй байгааг анзаарлаа.Бас нүд алга,ам ч алга.Хараад л байвал түүнд юу ч алга.Хоосон бие.Чи яагаад ийм болсон юм бэ?
-Энэ бол урт түүх л дээ.Гэхдээ би чамд яръя лд аа.Чи үүнийг сонсчихоод хэзээ ч эргэн ирэхгүйгээр нэг тийшээгээ явна.Энэ миний болзол шүү.
-Тэгье.Би дуртай байх болно.
-Энэ бүхэн бас л худал хуурмаг нүгэл бүхэнтэй холбоотой.Би нэр төрд дуртай.Түүнийгээн бий болгохын тулд юугаа ч хайрлаагүй шүү.Надад эхлээд мөнгө хэрэгтэй байсан.Тийм болохоор би хамгийн амар хялбараар мөнгө олсон.Амар хялбар гэж “махнууд” л нэрлэсэн болохоос биш үнэндээ маш аймшигтай бузар бас хэцүү зүйл юм билээ.Үхлээ хүлээсэн нэг садар баян авгай байх.Тэр бөгсөн доороо хичнээн их мөнгө үнэт зүйл сандайлсан байгааг ганцхан би ч биш бүгд мэдэж байсан.Гэхдээ хэн нь авч ашиглая гэж сэтгээгүй.Би түүнд туслаж,сайхан сэтгэлээр халхавч хийн ойртож,түүний садарлах, цэнгэх арчаа муутай бодлыг нь өөртөө эргүүлж аятайхан боломжийг бий болгосон.Тэгээд л тэр миний гарт өөрөө орж авдарныхаа түлхүүрийг аманд минь хийж өгсөн дөө.Гэвч үхэл түүнийг тойрон өрөөл бусдыг аван одож байсан.Надад түүний үхлийг хүлээх шиг зовлон байгаагүй.Өглөө бүхэн л үрчийсэн нүүр,хайш яйш сэгсийсэн үс,цэлцийсэн тарган бие,тэгээд хиймэл шүд.Тэр миний түүнлүү ёозгүй харж байхыг анзаарчихаад надад таалагдахын тулд, миний түүнд өгөх жаргалын төлөө бүхнээ зориулж юу эсийг хийвдээ.Арьсаа татуулж,хамраа өндөрлөж,хариугүй муу урууландаа юм шахуулж,хавиргаа авахуулж,өөхөө соруулж,давхраа оюулж.Эцэст нь хэн ч харахын авралгүй амьд сүгийн дүртэйгээр миний өвөрт ордог байгаа.Гэвч би түүнийг үзэн ядсаар эцэст нь хор уулгачихаад санаа амар тамхиа татаж билээ.Түүнийг живүүлсэн гол энүүхэнд байгаа.Тэгээд л би гэдэг чинь мөнгөтэй болж харин нэр төр олох хүсэл минь улам бүр чангааж нойргүй хонодог боллоо шүү.Тэгээд л шийдэж нэг л өдөр хэн нэгнийг ивээх хэн нэгний төлөө бүхнээ зориулах гэсэн дүртэйгээр шинээр гарч ирлээ.Хүмүүсийн итгэлийг олох амархан байсаан.Тэдэнд мөнгө тарааж,маш урнаар худал ярьж,хэрэгтэй үед нь хааяа нулимс ч унагана.Би хийж чадахгүй бүхнийгээн тэдний сэтгэлд амьдруулж чадсаны үр дүнд тэд намайг толгой дээрээ гаргасан.”Махнууд” бол мах шүү дээ.
Би:-Миний нойр хүрч байна.Бас чамайг үзэн ядаж байна.
-Үгүйдээ ийм байсны минь төлөө тэд надад мөнгө төлж,тэдэнд очих ёстой бүхэн миний халаасруу урсаж,би тэдний гэх бүхнийг зарж үрсэн.Махнуудад юу хэрэгтэй гэж.Тэд нялуун инээмсэглэж,надад хайрын тухай шүлэг зориулж хаа явсан газарт хөлийг минь үнсэх гэж амьдардаг.Нүдэн дээр нь худал хуурмаг бүхэн ганган хувцаслаж уран наалинхай тачааадсан бүжиг бүжиж байхад тэд аанай л инээмсэглэнэ.Гараа ч хөдөлгөлгүй удаан суусаар тэд ялзарсаан.Хот гэлүү.Хогийн үүр шүү дээ.Хөдөөнийхөн ч гэж ялгаагүй.Элийгээ хийж ийшээ ирж хамаг бүхнээ худал хуурмагаар дүүргэж оршуулгын газрыг цалингүй манадаг вэ?тэднийг чөтгөр таалаасай.
Би:-Чи муу хүн байна.Эндээс зайл.
Тэр:-Чи хаана ч байсан надтай хамт л байх болно.Яагаад гэвэл чи амьдарч байна.Амьдрал ийм л байдаг.Муу хүн гэж байхгүй.Бас сайн нь ч байхгүй.Би махнуудад хачин сайн хүн байсан гэтэл чамд би муу хүн болж харагдана.Энэ бас л үнэн.
Би:-Би уйлмаар байна.
-Яах гээв.Уйллаа гээд чиний зүрх олдохгүй.
Би сая л зүрхгүй байгаагаа мэдлээ.Хаана хаясан гэж.Санахгүй байна.Хөндий цээж.Би яачихаа вэ?Өнгөгүй нүд энэ ягаан хэрэглэл.Модод толгойгоо хяргуулчихаад орилж байгааг олоод сонсчихлоо.Тэнд хэл ам нь мэдэгдэхгүй өмхий амтай “махнууд”(түүний хэлдгээр) хэн нэгэн дээр үнэ хаялцаж салтаанд нь мөнгө хавчуулж байхыг харчихлаа.
-Чи нөгөө хэнийг танина биздээ?
-Хэнийг...үгүй би танихгүй надаас юу ч битгий асуу...
Нар мандаж байна.Нялх хүүхэд уйлах ямар чийртэй юм бэ? гэж бодлоо.Давчуухан өрөөнд ганцаараа сэрлээ.Юу вэ?Би зүрхээ хайж хайж олсонгүй.Яасан юм бол?Тэр авчихаж тиймээ тэр авчихаж.Муу хулгайч.Муу хэнд ч хэрэггүй новш.Өө би чинь тэнгэрт байна шүү дээ.Миний ор,миний өрөө,тэр нэг чихмэл.Тэд яаж энд ирээ вэ? Би алгуурхан хувцаслаад гарлаа.Тэгээд удаан гэгч нь алхсаар цэцэрлэгт хүрч тэнд он удсан хуучин модон сандал дээр суулаа.Энд миний бага нас өнгөрсөн.Яг л тэр дуунд гардаг галт тэрэг энэ тэр гээд л ...Би мөрөөдөж хил хязгааргүйгээр... тэр өндөр залууг бодлоо.Тэр өндөр сайхан биетэй,өтгөн хар хөмсөг хар нүд,ханхар цээж,жимбэгэр жижигхэн уруул хамгийн гоё нь сайхан сэтгэлтэй нохой мэт үнэнч зантай мэдээж ажил болгонд сайн...ухаалаг,цэмцгэр,намайг хэнээс ч илүү ойлгох.Тиймээ түүнийг бурхан надлуу илгээсэн юм.Бид 3н хүүхэдтэй болж жаргалтай амьдарсан.Надад муу муухайг хийх хүсэл огтхон ч төрөхгүй би хүнээс өөр амьдрахыг хүссэн ч түүнийхээ энгийн даруу амьдрах саналыг бодсон ч үгүй зөвшөөрчихсөн.Алдаа гараагүй ээ энд.Зүрх минь түүнд явааг би сая саналаа.Тэгээд сандал дээрээсээ босоод гэрлүүгээ гүйсэн.Гүйхэд саад болсон урт цув,өсгийтэй гутлаа тайлж хаячихаад би түүнлүүгээ, гурван хүүхэдлүүгээ гүйж байна.Нээрээ шүү би амьдралд хайртай юм байна.Хайр гэж үнэхээр байна.Би гүйж байна.Огтхон ч зогсолгүйгээр...
Харин тэнгэрт байсан мөчүүд надад ухаарал өгсөөн.Тэр ярьсаар л байгаа.Түүний ярианд төгсгөл байхгүй.Яагаад гэвэл амьдрал төгсөхгүй учраас.Махнууд мах хэвээрээ байх учраас.Тэд үйлддэгээ үйлдээд “мах”-аа зараад амьдрах учраас.Тэд нэгнээ алаад хүчирхийлээд, авилгаа өгөөд амьдрах л учраас.Тэд худлаа ярьж,хэн нэгнээ араар нь тавьж,хог шороогоо тарьсаар л байх учраас.Үгүй ээ!!! түүний ярианд төгсгөл хэрэгтэй гэж би гэнэт саналаа.Тэгээд би гүйхээ болилоо.Амьсгаа давхцаж хөлс урсана.Гэрийнхээ шалыг угаачихаад хөлсөө арчихад сайхан байдаг.Яаж төгсгөх вэ?Үлгэр дандаа аз жаргалтайгаар төгсдөг.Түүний яриа харин яаж төгсөх вэ?Би суучихлаа.Би эвлэрмээргүй байна.Түүнээс энэ мэдэх л зүйлийнхээ талаар яриулчихаад нэг тийшээ явах болзлыг нь зөвшөөрчихснөө гэнэт бас саналаа.Яах ёстой вэ? Гэхдээ амлалт бол амлалт л байх ёстой.Гэвч би одоохондоо олдоогүй байгаа гурван хүүхдэдээ сайн ээж,учраагүй яваа тэр залуудаа сайн хань байхын тулд түүнээс зугтаж байгаа юмшүү яг үнэндээ.Би худал бүхнээс зугтаж байна.Танд гэж хэлэхэд тэнгэрт бүх зүйл өнгөгүй бишээ.Миний нүд ч өнгөгүй биш.Тэндээс харин бүх зүйл харагддаг юм шүү.Та тэнгэрт гарвал түүнтэй ярилцах хэрэгтэй.Тэр танд бас л ярина.Харин надад яриагүй зүйлийг яривал хурдхан ирээд хэлээрэй.Би тантай ярилцахын тулд нөхрөөсөө хүүхдүүдээсээ хэдэн хормын чөлөөг гуйна.Тэгээд л дахиад бичнээ.Харин төгсгөлийн хувьд бид л төгсгөх ёстой байх.Нээрээ бурхан гэж байдаг юм билээ.Түүнд хэн ч,юу ч үлдээгүйг анзаарсан уу?
-
No comments:
Post a Comment