Tuesday, November 1, 2011

БИ

Утас зүү барилгүй он удсан
Би муу оёдолчин
Ухаан бодлоо ашиглалгүй өссөн
Би муу хүн
Урмын үгэнд баярлаж хөөрдөггүй
Би муу бодолтон
Уйлсан байтлаа гаднаа инээдэг
Би муу сэтгэлтэн
Шүлгүүд минь дандаа
Хагацлаас ундардаг
Би азгүй хүн
Шүүдрийн дуслаар
Цай чанана гэж боддогүй
Би арилсан дотортон
Гуниглан суухдаа
Амьдралаас заримдаа уйдчихдаг
Би тэнгэргүй хүн
Гуйж ирсэн хөвүүнийг
Өөрөөсөөн түлхчихдэг
Би тэнэг хүн...

No comments:

Post a Comment