харсаар суутал дэнгийн эрвээхэй нүдэнд минь шатаж дуусна
золгүй түүнийг өрөвдөж нулимсаар нүүрээ угаахад
зовлон ганцхан минийх биш гэж ойлгоно...
гэвч цаг мөч бүхэнд яагаад...
дандаа би гунидаг гэж
далавчгүй эрвээхэй уйлдаг шиг бурхан намайг шийтгэчихсэн юмуу
асаасан тамхи цогшилгүй унтарч
араас минь тэвэрсэн хүн сүнсгүй бас дурлалгүй...дурсамжгүй
нөмгөн дээл шиг миний л энэ задгай асарт
нүцгэн үнэн үнс шиг бутарч...салхи хөлөглөнөм
би гунидаг гутардаг дандаа уйлдаг-энэ минийх
битгий сэрээ би иймээрээ дуусна...
хэн надад аз жаргал өгнө гэж....................... .
далавчгүй эрвээхэй уйлдаг шиг бурхан намайг шийтгэчихсэн юмуу
асаасан тамхи цогшилгүй унтарч
араас минь тэвэрсэн хүн сүнсгүй бас дурлалгүй...дурсамжгүй
нөмгөн дээл шиг миний л энэ задгай асарт
нүцгэн үнэн үнс шиг бутарч...салхи хөлөглөнөм
би гунидаг гутардаг дандаа уйлдаг-энэ минийх
битгий сэрээ би иймээрээ дуусна...
хэн надад аз жаргал өгнө гэж.......................
No comments:
Post a Comment